Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies-2” инээдмийн уран сайхны кино өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийн ашиг орлогоороо тэргүүлсэн билээ. Энэхүү романтик, инээдмийн уран сайхны кино анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг ийнхүү бүтээсэн.
Уг киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон бол зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо дахин ажиллаж, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа ажиллажээ.
Тэгвэл продюсер, жүжигчин Г.Ундармаа энэхүү бүтээлээ Beverly Hills-ын “Rodeo” театрт гаргажээ. Энэ тухай кино зураглаач Ангараг фейсбүүк хуудаснаа бичжээ. Тэрээр “А.Миеэгомбо зохиолыг нь бичиж, Gonchig Undarmaa-гын найруулга дор бүтсэн “SINGLE LADIE-2” (2015) кино гарсан гэж дуулсанаас үзсэнгүй явжээ. Харин өчигдөр Beverly Hills-ын Rodeo театрт үзлээ. Кино надад болон танхимд сууж байгаа бүх үзэгчдэд таалагдав. Цаашдаа энэ эрчээрээ явбал бүр сайжрахаар харагдаж байна. Хамгийн чухал нь өөрийн бүтээсэн бүтээлдээ болон үзэгчид бидэнд маш хүндэтгэлтэй хандаж цөөн хоног ч гэсэн Киног Кино Театрт буюу мэргэжлийн театрт гаргасан нь маш их таалагдав. Beverly Hills-ын кино театрт Монгол кино үзэх тэр мэдрэмж . . .
Мэдээж мэргэжлийн талаас энэ дээр ингэчихсэн бол тэр дээр тэгчихсэн бол ... гэмээр бага сага өө харсаан, гэхдээ нэгэнт хийгдчихсэн бүтээлийг өөлөх угаасаа утгагүй. Өөлөхийг хэн ч чадна хийхийг бол хэдхэн хүн л чаддаг юм шүү дээ! Өөрийгөө яая гэж байж юун өрөөлийн бүтээлийг өөлөх манатай.
Ерөнхийдөө тун дажгүй кино болжээ.
Хожуу ч гэсэн баяр хүргэе!
Ер нь манай тоотой хэдхэн эмэгтэй найруулагчид удахгүй эрэгтэй найруулагчдаас илүү болохоор шинжтэй шүү. Магадгүй тэд хамтраад юм хийвэл аймаар юм (саак) хийх байх гэж хааяа би боддог юм” хэмээн бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна