Өнөө цагийн сайхан бүсгүйчүүдийн нэг , “Хас” банкны үүсгэн байгуулагч Ч.Ганхуягийн гэргий Г.Уянгыг энэ удаа зочноороо урьж ярилцсандаа баяртай байна. Шинэ оноо угтах энэ сайхан мөчид эрч хүч, энергиэр дүүрэн, Монголын цуутай бүсгүйн ухаалаг яриа уншигч танд таалагдах биз ээ. Г.Уянга ханьдаа гурван сайхан хүү төрүүлэн өгч, дундаасаа таван хүүтэй болсон Ч.Ганхуягийнх гэдэг айлын амьдрах хэв маяг танд магадгүй амьдралын үнэ цэнийг өөр нэгэн өнцгөөс мэдрүүлэх биз ээ.
-Юун түрүүнд People of Mongolia сэтгүүлийн маань хүндтэй зочноор уригдаж, урилгыг маань хүлээн авсанд талархсанаа илэрхийлье?
-Намайг чамгүй сайн эргүүлдсэн хүчин чармайлтыг нь үнэлээд ярилцлага өгөхөөр шийдлээ. Их сайхан сэтгүүл байна. Зочноороо урьсанд баярлалаа.
-Шинэ он гарахад арваадхан хоног үлдлээ. Өнгөрч буй 2015 он та болон танай гэр бүлд ололт, амжилт олон зүйлийг авчирсан байх?
-Манай гэр бүлийн хувьд 2015 маш сайхан жил байсан. Олон зүйл дээр ололт, амжилт ихтэй байлаа. Хамгийн гол нь хүүхдүүд маань эрүүл саруул байж, бага хүү маань нэг нас хүрлээ. Зөвхөн 2015 он гэлтгүй хүний амьдралын туулж өнгөрүүлсэн жил, сар, өдөр, цаг, мөч бүхэн өөрөө их үнэ цэнтэй л дээ. Тухайлбал чи бид хоёрын ярилцаад сууж байгаа 2015 оны 12 дугаар сарын 18-ны 13.00 цаг дахин хэзээ ч давтагдашгүй цаг хугацаа. Чи бид хоёр энэ цаг хугацааг бие биендээ зарцуулаад сууж байгаа нь гайхамшигтай. Сул, дээшээ харж хэвтэж өнгөрүүлсэн цаг хугацаа миний хувьд байдаггүй. Бүх цаг хугацааг надад тохиолдож буй хамгийн том бэлэг гэж хүлээн аваад аз жаргалтай, аль болох өөдрөг байж, хайртай хүмүүстэйгээ мөч бүрийг өнгөрүүлэхийг хүсдэг дээ.
-Ямар сайхан бодол вэ. Үнэхээр тийм шүү. Г.Уянгаагийн хувьд шинэ жилд ямар ач холбогдол өгдөг вэ. Шинэ жилийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа яриач?
Шинэ жил зөвхөн надад гэлтгүй энэ дэлхий дээрх бүх хүмүүсийн гэр бүлийн баяр гэж би боддог. Уулзаж, учраагүй удсан гэр бүлүүдийг уулзуулж, халуун дотно уур амьсгал бүрдүүлж чаддаг баяр. Хүн болгон шинэ жилд дуртай. Нялхасаас эхлээд хөгшидөө хүртэл дуртай баяр нь юм болов уу. Мөн гэр бүлүүдийн хувьд өнгөрсөн жилийнхээ алдаа, оноог дүгнэж, ирэх оны төлөвлөгөөгөө ярилцдаг сайхан баяр юм шүү.
-Ч.Ганхуягийнх гэдэг айлын он солигдох мөчийг төсөөлөх гэж хичээе. Он солигдох тэр торгон агшинд зургаан залуу, нэг бүсгүйтэй танай гэр бүл яг ямар өрнөлтэй байдаг юм бол оо?
-Манай гэр бүлийн хувьд сүүлийн хэдэн жил дангаараа он гаргаагүй. Нөхөр маань өөрөө их нөхөрсөг, нээлттэй хүн учраас 31-ний орой манайх зочид ихтэй байдаг. Дотны найз нөхөд, ах дүү, хамаатан саднууд цуглаж, их л бужигнасан хүмүүс аз жаргалаар дүүрэн, инээж хөхрөөд шинэ оноо угтдаг даа. Салютаа буудуулна, бэлгээ солилцоно.
Үргэлжлэлийг PEOPLE of Mongolia
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна