БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Син Хаймин Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болдыг нэгдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Манай хоёр улс олон жилийн найрсаг хамтын ажиллагаат хөрш орон төдийгүй, тус улсаас Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар болон цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцахаар оршин сууж буй иргэдийн тоо бусад орнуудаас их байдгаараа онцлог юм.Монгол Улсад тус улсаас эдүгээ нийт 8500 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд үүнээс 3200 иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Уулзалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Тус улсаас Монгол Улсад оршин сууж буй иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, бүртгэл, хяналтыг сайжруулах мөн манай улсын уригч байгууллага, аж ахуйн нэгжийн буруугаас хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх зөрчигдөж буй эсэхэд анхаарал тавьж ажиллана хэмээн онцлов.
Энэхүү уулзалтын үеэр талууд хилийн боомтууд дээрх иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах талаар санал солилцлоо.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна