Өнгөрсөн оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны харанхуй орцонд ой долооон сартай хүүхэд орхигдсон байдаг. Ээждээ гологдсон охиныг олох үед маш их айж, уйлсан байдалтай байсан бөгөөд ЭХЭМҮТ-д хүргэгдэж эмчилгээ хийж байсан ч харамсалтай нь энэ сарын 13-ны 16:40 цагийн орчимд нас баржээ.
Охиныг анх эмнэлэгт хүргэгдэн очсоны дараа эмчлэгч эмч нь, суурь өвчтэйн дээрээс хоёр уушги нь битүү хатгалгаатай ямар ч найдвар байхгүй, гэхдээ шаардлагатай гэсэн бүх төрлийн эмчилгээг хийж байгаа хэмээн ярьж байсан. Тэгвэл одоогоор охиныг эмчилж байсан эмч нар болон түүнийг асарч байсан эмэгтэйчүүдээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн талийгч охины ээж 22 настай Д гэгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Охины амь нас эрсэдсэн учир холбогдох хэргийн заалт өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Нас барсан охиныг ирэх даваа гаригт нутаглуулах бөгөөд “Ивээлтэй сэтгэл” группын ээжүүд буяны ажлыг нь зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна