“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас томилогдсон ажлын хэсэг өчигдөр нэгдсэн мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан зарим иргэд цагдаагийн байгууллагын дүгнэлтийг эсэргүүцэж байгаа бол нөгөө хээг нь “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг шүүмжилсээр байгаа юм.
Талийгаачийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг хүсч байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл царим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Живж үхэх, живүүлж алах хоёрт задлан шинжилгээний хариу адилхан гарна. Хоёрдугаар хувилбарыг хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” хэмээн бичжээ.
Талийгаачийн хэргийг илрүүлэх ажлын хэсгээс түүнийг гадны ямар нэгэн нөлөөгүй дөрвөн метрийн гүнд усанд живж амиа алдсан нь тогтоогдсон гэж мэдээлсэн. Мөн амиа алдах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан нь цусанд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэсэн юм.
Түүнчлэн цагдаагийнхан талийгаачийн автомашинаас талдаа орсон “Сархад” архи олдсон төдийгүй “Цензургүй сурвалжлага”-ын үеэр цацагдсан гар утасны бичлэг нэг хүний үргэлжилсэн дуу хоолой байсан хэмээн мэдээлсэн юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна