Үндэсний телевизийн нүүр царай болсон олон чадварлаг хөтлөгч, нэвтрүүлэгчид бий. Тэдний нэг хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Ганбаатар саяхан болсон телевизийн шинэ сувгийнхаа нээлт дээр ийнхүү манай згэрэл зурагчны дуранд өртлөө. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ буюу “ММ” агентлаг бие даасан мэдээллийн төрөлжсөн суваг болон өргөжиж, энэ сарын 11-нд албан ёсны нээлтээ хийсэн юм.
МҮОНРТ-ийн “ММ” агентлаг, “Хурд” агентлаг, www.mnb.mn веб сайт, Спортын мэдээний алба, Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэж, ийнхүү “Монголын Мэдээ” сувгийг байгуулсан байна. Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж буй юм.
Гэхдээ мэдээж энэхүү сувгаар та бүхний танил дотно хуучны хөтлөгч, нэвтрүүлэгчид үдэш бүр тантай цэнхэр дэлгэцээр уулзах юм.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ