Манай улсад төрсөн үрээ хаях гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Тэгвэл өнгөрсөн оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны харанхуй орцонд ой долооон сартай хүүхэд орхигдсон байдаг.
Ээждээ гологдсон охиныг олох үед маш их айж, уйлсан байдалтай байсан бөгөөд ЭХЭМҮТ-д хүргэгдэж эмчилгээ хийж байсан ч харамсалтай нь өчигдөр 16:40 цагийн орчимд нас баржээ. Учир нь биеийн байдал нь тааруу охиныг олох үед хоёр уушги нь хүнд хатгалгаатай хүндэрсэн байсан гэдэг. Хатгалгаа нь хүндэрсэн байхад эмчлүүлэлгүй удаж дээрээс нь хүйтэн орцонд хаяж явсан нь охины биеийн байдлыг улам хүндрүүлсэн байжээ. Бяцхан үрээ хаяж явсан ээжийг цагдаагийн байгууллага олж илрүүлэн өөрийн биеэр нь охиныг асарч, сувилуулсан. Харин охины ээж 22 настай Д-д Эрүүгийн хуулийн тусгай 117,1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
Хорвоод мэндлээд удаагүй бяцхан охинд ямар ч буруу байхгүй атал мунхаг эцэг эхийн арчаагүй үйлдлээс болж энэ хорвоогоос буцаад явсан олон хүний сэтгэлийг шимшрүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна