Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн оны аравдугаар сард манай улсын зарим
иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар авч тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна. Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд нам жим болсон.
Гэтэл дээрх идлэг шонхруудыг Монгол Улсын иргэншилтэй Араб гаралтай Абдул Каримын эзэмшлийн отогт байршуулсан нь асуудал дагуулаад эхэлсэн билээ. Тэгвэл эл асуудалд хэрхэн шийдвэрлэгдсэн талаар НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодруулахад “Тэр шонхруудын тал дээр арга хэмжээ авагдсан. Манай зүгээс захиргааны шийтгэл ногдуулсан байгаа. Нөхөн төлбөр тавьж дээрээс нь торгуулын арга хэмжээ авсан бөгөөд одоо Прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа. Илүү тоогоор барьсан зөвшөөрөлгүй шонхоруудыг байгальд нь эргүүлэн тавьсан. Зарим нэг шонхорууд нь зөвшөөрөлтэй байсан тул Катар руу гаргасан юм билээ” гэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна