Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч өдөр бүр шахуу шинэ кино нээлтээ хийх болжээ. Энэ оны хамгийн анхны кино нээлт 1 сарын 1-нд “Шуугиан таригч” хэмээх уран сайхны кино байлаа. Үргэлж инээдмийн киногоор үзэгчтэй уулздаг найруулагч Д.Галбаяр шинэ уран бүтээлээрээ шинэ оны эхний өдөр кино театруудад цахиур хагаласан.
Найруулагч Д.Галбаяр өөрөө гол дүрийг нь бүтээсэн тэрээр киноны утга санаа агуулга нь сайн ч цаад бодлого нь улс төрийн зарим нэг эрхэмүүдийг хавчуулсан ч гэмээр бодол төрүүлэв. Кино эхэлсэн цагаасаа л шууд л өрнөж эхлэх тус уран бүтээл төгсгөл нь арай л ойлгомжгүй санагдсан ч танхимд суух үзэгчдийг инээлгэж чадсан. Гэвч сонгуулийн сургаар хэн нэгний эсрэг “Пи Ар” хийсэн мэт санагдсан гэдгийг нуух юун. Энэ улс төрийг ажиглахгүй байхын аргагүй болж. Кино урлаг хүртэл далд утгаараа улс төрд холбогдчихсон мэт.
Тэгвэл энэхүү уран бүтээлийн постерийг матарлаж бодит амьдрал дээр болж буй шуугианаар сольжээ. Өнөөдөр бодит амьдрал дээр “Шуугиан таригчид” сонгуулийн чимээнээр тодорч эхлээд байгаа. Тэрээр сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд нэлээдгүй шуугиан тариад байгаа “Hero Entertaiment”-ийн архивийн сангаас нууц бичлэг алдагдсан тухай юм. Үүнд нэр нөлөө бүхий улс төрчид холбогдоод байгаа бөгөөд нууц бичлэгээ алдсан Б.Баатар гол дүр нь болж хувирсан. Энэ үйл явдал улс төрийн хүрээнд нэлээдгүй халуун сэдэв болж шуугиан тариад байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна