Сирийн Мадаяа хот. Бөмбөгөдөлт болсноос хойш сэргээн босголтын ажил хийгдээгүй байгаа энэхүү хотын иргэд ихэнх нь баруун европруу дүрвээд буй. Хотын үндсэн оршин суугчид маш их хэмжээний хохирол амссан бөгөөд одоогоор хотын балгаснаас илүүтэйгээр иргэд нь өлсөж үхэх аюулд өртөөд байна.
Сүүлийн долоо хоногт л 20 гаруй иргэн өлсгөлөнгийн улмаас нас барсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсч мөн дамын наймаа газар аваад байна. Жишээ нь цагаан будаа америк доллараар 235 байсан бол энэ долоо хоногт огцом үнээ нэмж 520 $ -т хүрээд байна. Энэ нь манайхаар 1 040 000 төгрөгийн үнэ хүрсэн гэсэн үг.
Цагаан будаанаас гадна ногоо, мах, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүний хомсдол их байна. Зарим нярай хүүхэдтэй эхчүүдийн хөхний сүү нь татарч хүүхдээ давстай усаар хооллож байна хэмээн НҮБ-ийн хүн ам зүйн төвөөс мэдээллээ. НҮБ, MFP/ world food program/ хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ байдал хэр удаан үргэжлэхийг мэдэхгүй байгаа юм. Өнөөдөр 40 000 хүн мадаяа хотод өлсгөлөнд нэрвэгдээд байна.
Б.Саран

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна