“Хар Тас”, “Mon Ta Rap”, “Mr.Doggs”, “Татар” нэг тайзнаа


Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан “Хар Тас”, “Mon Ta Rap”, “Mr.Doggs” болон “Татар” хамтлагууд эргэн нэг тайзнаа нэгдэн хуучны домог болсон доргио дуунуудаараа удтал хүлээлгэсэн үзэгч фенүүдийнхээ цангаaг тайлах нь ээ.

Оны өмнө монголын хөвгүүдийн поп хамтлагийнхан “Мартагдашгүй” тоглолтод нэгдсэн бол хип хопчид энэ удаад “Pump-BEATS” тоглолтоо энэ сарын 22-нд “Crocus”-д хийхээр товоо зарлаад байгаа юм. Дурсамж сэргээх “Pump-BEATS” тоглолт 1990 болон 2000 оны залуусыг жинхэнэ утгаар нь доргиож тэд бүх хит дуунууд дуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.

Хип хоп хамтлагуудын тоглолтын тасалбар 40,000 бөгөөд тасалбарыг www.easyticket.mn-ээр онлайнаар болон 1900-1188 /үнэгүй хүргэлт/ -аар хүргүүлэн авах боломжтой юм байна.