Монголын урлаг соёлынхон фейсбүүкээр нэгэн шинэ давлагааг өрнүүлжээ. Тэд “Монголд үйлдвэрлэв.Миний хэрэглээ” challenge-ыг эхлүүлсэн юм. Энэхүү давлагаа мисс Баярцэцэгээс загвар өмсөгч Э.Энхболдод иржээ. Тэрээр давлагаа ёсоор өөрийн хэрэглэж буй үндэсний үйлдвэрлэлийг нэрлэн гэрэл зургийн хамт нийтэлж байгаа юм. Загварын сайхан залуу
“Өнөөдөр өмссөн хувцас:
1. O Couture fashion salon (Лоовууз малгай)
2. Дархан минж (Нэхий дээл)
3. Говь (Цамц, савхин бээлий) хэмээн бичжээ. Тэрээр мөн давлагааг цааш үргэлжлүүлэн дараагийн дуудах гурван хүнээрээ мэргэжил нэгт нөхдөө буюу хамтлагийнхаа гурван сайхан залууг дууджээ. Тиймээс тун удахгүй загвар өмсөгч "V.R" хамтлагийн дуучин Билгүүн, Галбадрах, Дамдинцэрэн нар “Монголд үйлдвэрлэв.Миний хэрэглээ” challenge-д оролцох нь ээ.
Мөн загвар өмсөгч Э.Энхболд өөрийн фейсбүүк хуудаснаа #ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ БИЙ БОЛГОЁ!!! хэмээн уриалсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна