“Тээвэрлэгч” сүй тавьжээ


“Тээвэрлэгч” киноны од Жейсон Стэтхем сүй тавьжээ. Тэрбээр 2009 оноос “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Рози Хантингтонтой үерхэх болсон юм. Тэд өнгөрсөн зул сарын баяраар сүй тавьцгаасан хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Лос Анжелес хотноо өнгөрсөн даваа гарагт болсон 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд хосууд уригдан оролцсон юм. Улаан хивсээр алхах үедээ Рози сүйн бөгжөө зүүсэн байжээ.

 

Сэтгүүлчид Розигоос “Та хоёр сүй тавьсан юм уу” хэмээн асуухад тэрбээр “Тийм” хэмээн хариулсан байна.

 

Тэд 20 насны зөрүүтэй бөгөөд Холливуудын хамгийн олон насны зөрүүтэй 10 хосын гуравдугаар байрт жагсдаг юм.