Улсын драмын театрын авьяаслаг жүжигчдийн нэг Г.Эрдэнэбилэг буюу Эби “Үргээлэг-2” киног найруулан завгүй яваа гэнэ. Шинэ оны босгон дээр зураг авалтаа эхлүүлсэн уг бүтээлийн эхний ангид тэрээр тоглож байсан бол энэ удаад найруулагчийн ажлыг авчээ. “Үргээлэг” кино багт эхний ангид тоглосон жүжигчид буюу жүжигчин Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Н.Ялалт нар тоглож байгаа. Харин найруулагч Ж.Сэнгэдорж энэхүү бүтээлийг үргэлжилсэн ч найруулахгүй гэдгээ албан ёсоор хэлж байсан бөгөөд тэрээр өдгөө өөр уран бүтээл дээр ажиллаад тун ч зав муутай яваа гэсэн шүү.
Найруулагч Эбигийн хувьд тэрээр 2014 онд дэлгэцнээ гаргасан “Аав” бүтээлээрээ Монголын кино урлагийн "Академийн дээд шагнал гардуулах наадам”-аас “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг зохиол” номинацийн эзэд болж Гранпри шагнал хүртсэн юм.
Тэрээр энэ удаад ч дахин тэсрэлт хийх нь ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна