Жүжигчин Онон сельфидэх учраа олжээ


“Х-Түц” хамтлагийнхан шинэ оны анхны уран бүтээлээ хилийн дээс алхан Европт ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа толиуулж байгаа билээ. Тэд аялан тоглолтоо хийн завгүй яваа бөгөөд жүжигчин Онон өөрийн фейсбүүк хуудаснаа нэгэн сонирхолтой зургийг оруулжээ. Тэрээр “Яаж сельфидэх учраа одоо л оллоо. Хоёр өөр зураг гарч байна. Хүүхнүүд ингэж л зураг авахуулж эрчүүд биднийг хулхиддаг байх нь жээ хэ хэ” хэмээн бичиж сельфидсэн зургуудаа оруулжээ.