Токитэнкү А.Хүчитбаатар “цусны хорт хавдар” -тай болсон гэв үү


Арлын Япон орны сумо бөхийн дэвжээнд Монгол бөхчүүд эд хаваа гшайхуулан барилдсаар байгаа. Өдгөө Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын барилдааны үеэр Токитэнкү А.Хүчитбаатар талаар харамсалтай мэдээлэл гарав. Тэрээр А.Хүчитбаатар энэ тэмцээний банцүкэд жюүрёогийн зүүний есд эрэмбэлэгдээд байсан ч биеийн байдал нь тааруу байгаа аж. Тодруулбал, цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссан тухай Токицүказэ ояката мэдэгдсэн байна. Тэрээр  “Өнгөрсөн долдугаар сараас л бие нь муу байсан.

 

Баруун хавирга өвдөөд, унтаж чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд есдүгээр сард нь эмнэлэгт үзүүлтэл харин ийм онош гарлаа. Тэр үеэс хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал сайжирч байна. 20 кг орчим турсан. Өвчнийг эхний шатанд нь илрүүлсэн болохоор эмчилгээ үр дүнтэй болно гэдэгт итгэж байна. Цаашдаа яах эсэх талаар гуравдугаар сарын тэмцээний дараа ярилцаж байж шийднэ дээ. Мэдээж их хэцүү байгаа ч Токитэнкү адилхан өвчнөөр шаналж байгаа бусад хүмүүсийн төлөө ч гэсэн заавал эдгэрнэ гэж хэлсэн. Монголоос гэрийнхэн нь ирсэн байгаа” хэмээжээ.

 

Энэхүү хүнд өвчинөөс болж зодог тайлахаас өөр агагүйд хүрч байгаа ч А.Хүчитбаатар эдгэрч тэнхрээд дахин барилдана хэмээсэн байна. Монгол түмний хүүгийн эмчилгээнд зориулан элэг нэгт бөхчүүд хандив цуглуулж эхэлжээ.

 

 

 

 

 

PHOTONEWS.MN