Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү мисс О.Ариунзултай ханилан хөөрхөн хүүгийн аав болоод байгаа. Загварын тайзнаа гунхаж, олны харааг булаасан ялдам эхнэрийнхээ ажлыг ихэд дэмждэг энэ залуу нялх хүүгээ тэврэн хөшигний ард хүлээж суух нь олонтаа. Мисс бүсгүй ч ээж болсныхоо дараа улам ч үзэсгэлэн гоо нэмж, урьд өмнөхөөсөө ч нэлээдгүй өөрчлөгдөөд байгаа билээ.
Тэгвэл олны танил залуу хосууд маань ийн ажил амьдралынхаа алинд ч хамтдаа байгаагаа харуулж, саяхны нэгэн өдөр энэхүү зургийг сонсогч фэнүүддээ сонирхуулав. Гэр бүлийнхээ нандин холбоог бататгаж, бяцхан хүүгийнхээ булцгар гарыг хамтдаа атгасан дуучин Б.Амархүү болон мисс О.Ариунзулын энэ төрх олон хүнд таалагдсан биз ээ. Өдгөө бор хоолонд орж, аав ээжийнхээ хайрыг булааж яваа балчир жаал нь ийм том “залуу” болжээ.




Б.СОДОН
PHOTONEWS.MN
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна