Одой хүний хөнгөн зугаалга


Шуугиан тарьж буй  “Оддын дайн-Сэрсэн хүч” киноны сурталчилгаа хийгээд тун завгүй байсан одой жүжигчин Ворвик Дэвис сая л нэг завтай болж, Бристолын гудамжаар охинтойгоо зугаалж явна. “Цасан гоо ба долоон одой”, “Харри Поттер” киноны дүрээр нь манай үзэгчдийн сайн мэдэх Ворвик Дэвис жүжигчин Харрисан Форд, Кэрри Фишер, Марк Хамилл нарын адил “Оддын дайн” гурамсан эх зохиолоос сэдэвлэсэн гурван цувралд гурвууланд нь тоглосон цөөн жүжигний нэг юм.

 

Ворвик Дэвисийг кино урлагт түлхсэн хүн нь түүний эмээ юм. Түүнийг 11 настай байхад нь киноны пробонд орохыг ятгаснаар жүжигчний карьераа эхэлсэн гэдэг. Тэрбээр одоо 45 настай. Ворвик Дэвисийн дуртай унаа нь дугуйт тэшүүр гэнэ. Тэрбээр зугаалахдаа заавал дугуйт тэшүүрээ авч гардаг байна.