Монгол тулгатны 100 эрхэм”, "Чухал 100 сэдэв”, "Монгол Тулгатны 100 дуу”, "Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” нэвтрүүлгүүдээр үзэгч олон түмэнд танил болсон ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ студийн оюуны өмч болох нэвтрүүлгүүдийн дүрс бичлэг болон бусад материалууд хулгайд алдагдсан тул оюуны өмчөөр хамгаалагдсан дээрх дүрс бичлэг, материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлэх, түгээх, цацах, бусдын хүртээл болгох зэрэг үйлдэл гаргахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хуулиар хамгаалагдсан оюуны өмчийн асуудалд анхааралтай хандаж, хууль бус үйлдэл гаргах талаар санал тавьсан, хүсэлт гаргасан, ятгасан, санаачилсан аливаа үйлдлийн талаар ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ студийн Info@hero.mn email хаягаар; 9444-5045, 8800-5045, 8801-2502 дугаар утсаар тухай бүр нь мэдэгдэж байхыг хүсч байна.
Хамтран ажилласанд талархал илэрхийлье. ХҮНДЭТГЭСЭН, ХЕРО ЭНТЭРТАЙНМЕНТ СТУДИ 
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна