Гурван залуу нэгэн хөгшнийг цахилгаан шатанд дөнгөж ормогц, дээрэмдэн зугтаж буй бичлэг өнөөдөр цахим ертөнцөд цацагдлаа. Тодруулбал, тэд нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байранд өчигдөр орой 22:02 цагийн орчимд гэртээ орохоор цахилгаан шатанд суух гэж байсан 70 настай Ц-гийн гар цүнхийг гаднаас түүнийг дагасаар орж ирсэн гурван залуу булаан зугтжээ. Ингэхдээ цүнхнээсээ зууран байгаа түүнийг шатны уруу чирж, унаган цүнхийг нь булааж байгаа нь орцны камерт бичигдэн үлдсэн байна. Одоогоор дээрэм хийсэн залуусыг саатуулаагүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ талаар хохирогч Ц-ийн хүүтэй холбогдоход “ Ээжийн минь хөл, гар, хамар хугарч хүнд гэмтсэн. Бид ГССҮТ-д хүргэсэн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Ээж маань тухайн үед цүнхэндээ бичиг баримт, гар утас, 40 орчим мянган төгрөгтэй явж байсан. Тэр дээрэм хийсэн залуусыг таньж мэддэг хүн байвал 88084113 дугаарын утсаар холбогдохыг хүсч байна” гэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна