УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахаар нэмж өөрчилсөн Боловсролын тухай хуулийн төсөл УИх-ын хэлэлцүүлгийн шатанд яваа.
Боловсролын салбарын шинэчлэлт бол Монгол Улсын хөгжлийн нэг хөшүүрэг. Тиймээс чуулганы хуралдаанд салбарын сайд нь идэвхтэй оролцож, хуулийн төслөө сайтар тайлбарлаж буй.
Хуулийн төслийг хэлэлцсэн чуулганы хуралдааны үеэр гишүүд янз бүрийн санал дэвшүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Бакей “Боловсролын тухай хуульд зөв, зүйтэй чухал өөрчлөлтүүд хийхээр оруулж ирсэн”-ийг магтав. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Би сургуулиудаар явсан. Маш гайхамшигтай өөрчлөлтүүд гарсан байна. Боловсролын яамныханд талархал илэрхийлье” гэв. Тэгвэл С.Одонтуяа “Өнгөрсөн хавар би 10 гаруй аймгаар орсон. Боловсролын салбар яаж сайжирч байгааг гишүүд өөрсдөө очиж үз” хэмээн эелдэгхэн зөвлөлөө.
Харин “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Монгол хүний онцлогт тохирсон боловсролыг хөгжүүлнэ. Монголчууд дэлхийд үүгээрээ ялгарах ёстой” гэлээ.
Ийнхүү боловсролын салбарын шинэчлэл улстөрчдөөс төдийгүй эцэг эхчүүдээс нэмэх оноо аваад байгаа. Энэ салбарын шинэчлэл нэг үр дүн нь “Эгшиглэнт чимээ” хамтлаг гэж магтах хүмүүс ч байна. Юутай ч цаас нухдаг салбарын сайдын ажил их л урагштай, хийж байгаа шинэчлэлт нь чимээгүй явагдахын хэрээр бодит амьдрал дээрх тусгал нь сайн байгаа бололтой.
Хүүхэд нэг бүрийг, багш нэр бүрийг хөгжүүлэх түүний шинэчлэлт хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй, нөгөө талаар бодит амьдрал дээрх үр дүн нь сайн учраас Л.Гантөмөрийн шинэчлэлийг МАН, АН гэлтгүй балиашиглан дэмжиж буй. Боловсролын салбарын салхивчаар шив шинэхэн агаар оруулах сайдын том амбиц эцэг эхчүүд, хүүхэд багачууд, салбарын ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс багагүй “коко” үнэлгээ аваад байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна