Дэлхийн мистерийн тэмцээнд анх удаа Монголоо төлөөлөн оролцож, залуу хүний ид хав, төгс сайхан бие цогцос, царай зүс, ухаан боловсролоороо гайхуулсан залуу бол загвар өмсөгч Галаа буюу Галбадрах. Тэрээр загвар өмсөгчид дундаа өндөр боловсролтой нэгэн. Мөн Монголын анхны Рагби спортын багийн гишүүн, “Гоёо” компаний нүүр царай гээд олон “ажилтай”. Одоогоор загвар өмсөгч маань MCS Группт алба хаадаг гэсэн.
Загвар өмсөгч залуу маань жил гаруйн турш нэгэн бүсгүйтэй хайр дурлалын романс үүсгэсэн ч тэд саяхан хоёр тийш болжээ. Түүний экс найз бүсгүйг Амина гэдэг. С1 телевизийн ShowBiz нэвтрүүлгийн хөтлөгч. 2007 онд хамгийн анх тус нэвтрүүлгийг “алдарт” Зулаатай хөтлөн гарч ирж байсан тэрээр нэвтрүүлгээсээ түр холдон АНУ-д суралцаж ирээд 2010 оны 11 сараас өөрийн санаачилсан нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хөтлөх болжээ.
Хөтлөгч Амина дэлгүүр хэсэж яваад манай папараци дуранд өртсөн юм. Төдийлөн олны танил биш ч гэлээ загвар өмсөгч Галаагийн экс найз бүсгүй гэвэл охид, хүүхнүүдэд илүү сонирхолтой гэж бодлоо. Юутай ч энэхүү папарациар дамжуулан загвар өмсөгч, царайлаг залууг “single байгаа юм байна” гээд зарлачихъя.
Сурвалжлагч: Г.Ялгуун
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь