Ердөө жил гаруйхны өмнө уран бүтээлийн хамтрагч, хуурай эгч гэгдэх жүжигчин Д.Оюунтуулыг буцалсан халуун усаар түлж гэмтээн, олны дунд шуугиан тарьж явсан Ц.Алдармаа “эргэж ирлээ”. Орхон аймагт аялан тоглолттой байсан “Шинэ үе” продакшины жүжигчид амарч тухлах цагаар тэд хоорондоо маргалдаж, Д.Оюунтуул түүний дал нурууны тус газарт аягатай халуун ус цацсанаар хэрэг мандсан гэгддэг.
Маргааш өглөө нь түлэгдэж хорссон Ц.Алдармаа ус буцалгагч барин ирж, эрхэм хуурай эгчийгээ амьдаар нь шалзлахаар шийдсэн бөгөөд жүжигчин Д.Оюунтуулын бие хүн харахын эцэсгүй шахам болтлоо шархалсан байдаг. Эл хэрэг шүүхээр шийдэгдэж, жүжигчин Ц.Алдармаа долоон жилийн хорих ял оноосон ч Д.Оюунтуул гомдлоо буцаан татсанаар тэр төд удалгүй эрх чөлөөтэй болж, хохирогчийнхоо эмчилгээний зардлыг барагдуулах үүрэг авсан.
Ийнхүү хэсэг хугацааны дараа бүрэн эдгэж илааршаагүй ч гэлээ, жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлдээ эргэн орж Ц.Алдармаа ор сураггүй алга болсон нь үнэн. Гэтэл тэрбээр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцсон нь олон хүнийг гайхашруулаад авлаа. Жүжигчин бүсгүй энэ үедээ Д.Оюунтуулд эмчилгээний зардал болгон тухайн үед 25 сая төгрөг өгсөн боловч дахин 35 саяыг нэхэн шуналтаж эхэлсэн. Мөн жил гаруй хугацаанд өөрийгөө буруутган шаналсан нь хангалттай гэж боддог төдийгүй өдгөө кино урлагт зүтгэх бодолтой байгаагаа ний нуугүй ярьжээ.
Тэгвэл Д.Оюунтуулаас нэвтрүүлгийн дараа тодруулга авахад "Алдармаа надаас ердөө уучлалт гуйгаагүй, би бүх зүйлийн талаар үнэн баримтыг дэлгэнэ" хэмээжээ. Тэрээр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд бүх баримт нотолгоог үзүүлж, Ц.Алдармаагийн ярьсныг үгүйсгэх гэнэ. Нийгэмд буруу зүйл үлгэрлэж, шуугиан тарьсан уг хэрэг намжиж олны хэл амнаас гарч байтал эргээд улам бүр хурцадмал байдалруу шилжих шиг боллоо. Алдармаагийн нулимсаа баран байж хийсэн том алхам талаар болов уу даа...
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна