Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэн найман хувийн хүүтэй ипотекийн зээл зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, цэцээс Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулийн барьцаат зээлийн тухай заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн билээ.
Ингэснээр хуульзүйн байнгын хороон дээр АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, уг асуудалд гарц хайхаар болсон. Ажлын хэсэг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулинд өөрчлөлт оруулах замаар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МБХ-ны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат, МИК-ийн захирал н.Гантөгс нарыг байлцуулан албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор яригдсан байсан ч бодит амьдарл дээр энэ нь боломжгүй. Харин тооцоо судалгааг үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож, жилийн 8 хувийн хүүг тав хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж харж байгаа” гэж онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, иргэд 10 хувийн урьдчилгааны асуудлыг одоо хүлээх шаардлагагүй болсон гэж болно. Улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь буурч, 20 хувиар олгогдох хэлбэр лүү шилжих гарц хайж байгаа аж.
Түүнчлэн инфляцийн бууралттай холбоотойгоор ипотекийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж Монголбанкнаас үзэж буйгаа онцоллоо. Ингэснээр байрны зээлтэй иргэдийн сард төлөх төлбөр 80-120 мянган төгрөгөөр багасах боломжтой. Үүнийг дагаад өрхийн дундаж орлогын үзүүлэлтэд уян хатан нөхцөл үүснэ гэсэн үг юм. Тодруулж хэлбэл, өрхийн орлогоороо 60 сая төгрөгийн зээл авах боломжтой гэр бүлийн зээлж авах мөнгөн дүн нөхцөл бүрдэнэ гэж албаныхан тайлбарлалаа. Ингэснээр дундаж амжиргаатай өрхүүд ипотекийн зээлэнд хамрагдах нөхцөл боломж илүү сайн бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна