Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө батлагдлаа.
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗГ-ын 2015 оны 8 дугаарын сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталсан.Энэ хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж өгсөн.
Мөн Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А/135 дугаар тушаалаар “Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа хохирогчид туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг зохицуулж өгсөн. Дээрх хөтөлбөр, журмыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хамтран ажиллахаар холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тахарын ерөнхий газар хамгаалалтад авсан хохирогчийн хөдөлмөр эрхлэлтийн хүсэлтийг тодорхойлсны үндсэн дээрхохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтад хамруулах боломжоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хангах юм.


Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна