Пхеньян цөмийн туршилт хийсэн үү?


Хойд Солонгост бага хэмжээний газрын чичирхийлэл мэдрэгдсэн талаар Сөүл мэдээлжээ. Одоогоор энэ нь цөмийн туршилт байсан эсэх нь тодорхойгүй байна. Газрын чичирхийллийн хүчээр хэр хэмжээний цөмийн бодис туршсаныг таамаглаж болдог аж. Хойд Солонгосын хил дээр 5.1 магнитудын газар чичирхийлэл мэдрэгдсэн аж. Ажиглагчид Хойд Солонгосыг магадгүй хэлээд байсан устөрөгчийн бөмбөгөө туршсан байж магадгүй хэмээн хардаж байна. Пхеньян өнгөрсөн арванхоёрдугаар сард устөрөгчийн бөмбөгтэй гэдгээ зарласан билээ. Гэхдээ олон улс Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөг бүтээх чадваргүй хэмээн дүгнэж байгаа юм. Пхеньян 2006, 2009 болон 2013 онд газар доор цөмийн туршилт явуулахдаа дээрхтэй ижил мэдэгдэл хийж байжээ.

 

Үүний зэрэгцээ Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн гэнэ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлснээр Пхеньян өмнө нь арваннэгдүгээр сард мөн шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон аж. Хойд Солонгос 2012 оны арванхоёрдугаар сард алсын тусгалтай пуужин амжилттай хөөргөсөн билээ.

 

НҮБ-аас Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөх, цөмийн туршилт явуулахыг хориглож, худалдаа эдийн засгийн хориг тавьсан байдаг юм.