“Жонон” хурдалсаар


Үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагийн залуус шинэ онд шинэ цомог, шинэ тоглолт гээд олон гэнэтийн бэлгүүдээ задлах нь ээ. Тэд гадаад, дотоодод эх орноо сурталчлан уран бүтээлээ толилуулсаар байгаа. Тэд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хамтлаг уран бүтээлчидтэй хамтран олон арван уран бүтээл хийсэн бөгөөд бие даасан тоглолтоо хүртэл дэлгээд амжсан. Тэд энэ жил ч гэсэн энэхүү эрч хүчээ алдахгүй хурдалсаар байх нь ээ.