Д.Галбаяр, Т.Хулан нар шуугиан тарилаа


Шинэ оны эхний өдөр энэ сарын 1-нд дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон юм. Найруулагч Д.Галбаяр “Шуугиан таригч” хэмээх инээдмийн  шинэ киногоо дэлгэн өөрөө гол дүрд нь тоглож аавынхаа хүслийг биелүүлжээ.   

 

Инээдмийн төрөл жанраар уран бүтээл туурвидаг тэрээр шинэ уран бүтээлд “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, жүжигчин О.Долгор нар тоглуулсан бөгөөд түүний гэргий жүжигчин Т.Хулан энэ удаад продюсерын үүрэг гүйцэтгэсэн юм.