Торомгор алаг нүдэн мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан. Жижигхэн биетэй ч час хийсэн амбицтай М.Мөнхжаргал клип, рекламын од болон мандаж, хамгийн сүүлд мэргэжлээрээ “Боловсрол” телевизийн “Камертон-2” шоуг хөтлөн хүргэсэн.
Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил тэрээр амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнийг сонгосон. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд өдгөө мисс М.Мөнхжаргалын хувьд “Сити” дээд сургуулийн захирлын албыг хашиж байгаа билээ.
Харин хосууд хуучин оны төгсгөлд болсон “Алтан сарнай” наадамд уригдан оролцсон юм. НАМЗХ-ноос зохион байгуулдаг уламжлалт наадамд тэрээр нөхрийнхөө дэмждэг намыг дэмжихээр ирсэн бололтой. Мисс бүсгүй нам дагасан гэж үү.
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд