Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өнгөрсөн аравдугаар сард “Жаргалтай айл манайх” шинэхэн цомгоо өлгийдөн авч дуунд дуртай ард түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тэд энэ удаад шинэ оны эхний уран бүтээл болгон “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолтоо энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд толилуулахаар товоо зарлаад байгаа юм. Тэдний бие даасан хоёр дахь тоглолтын тасалбар хэдийнээ борлуулалтад гарсан бөгөөд эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.
Дуучин Б.Болдын хувьд бяртай сайхан хоолойтой бол түүний гэргий болох Э.Чулуунчимэг цээлхэн тунгалаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.
Тэд өнгөрсөн аравдугаар сард хийсэн цомгийн баяраараа Монголын хоёр залуу гэр бүлд "ЖАРГАЛТАЙ АЙЛ" өрх гэр болгохыг зорьж таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэрийг гардуулан өгч хүмүүнлэгийн үйлсийг өрнүүлсэн билээ.
Тэд энэ удаад үзэгчдийг дуу хуураар цэнгүүлэхээр хэдийнээ тоглолтын бэлтгэлээ базаагаад байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна