Анх үндэсний телевизийн “Шагайн цаг” нэвтрүүлгийг хөтөлж олны танил болсон Г.Ганбаяр тун удалгүй “TV5” телевизийн чансаатай хөтлөгчдийн нэг болж байсан. Уран бүтээлийн хамтрагч сэтгүүлч Насанжаргалтай эхнэр нөхөр гэж хэлүүлтлээ үнэмшилтэй нэвтрүүлэг хөтөлдөг байсан тэрбээр уг нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй.
Өдгөө Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сууж буй Г.Ганбаяр ардын намын залуу лидерүүдийн нэг гэгдэж, нам улс төрийн ажилд ихээхэн идэвхитэй оролцдог болсон.
Тухайн үеийн охидын “Эмоушн” хамтлагийн дуучин Ганболортой , нэг гэрт орох хүртлээ дотносож байсан ч хайртай бүсгүй нь харийн Америкийг зорьсноор тэдний романс төгссөн гэдэг. Хайртай бүсгүйгээ ирнэ гэж хүлээсэн үү хэсэгтээ ганц бие явсан. Г.Ганбаяр өдгөө эрдэм номын мөр хөөсөн даруухан бүсгүйг эхнэрээрээ сонгон нам гүмхэн амьдарч байгаа.
Тэд 2015 оны сүүлчийн өдөр НАМЗХ-оос зохион байгуулдаг “Алтан сарнай-2015” наадамд уригдан оролцсон юм. Г.Ганбаяр төлөөлөгчийн “чимэг” болсон гэргий нь энэ үдэш биеийнхээ галбирыг илүүтэй тодотгосон тод ягаан даашинзаар гоёжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ