Дубаид дэлхийн хамгийн өндөр “Халифын Бурж” гэдэг байшингийн ойролцоохи “Адрес” зочид буудалд шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө гал гарчээ. Телевизийн “Аль Жазира” сувгаар ингэж мэдээлсэн байна.
Байшингийн 20 дугаар давхарт гарсан гал хотын төвийн 63 давхар энэ зочид буудлыг бараг бүхэлд нь хамарчээ. Байшингийн шатсан хэлтэрхийнүүд газарт унаж байсан байна.
Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын хэлснээр, 14 хүн хэлмэгдэж, нүүлгэн шилжүүлэх үеэр нэг хүний зүрхний өвчин хөдлөсөн байна. Нотлогдоогүй мэдээгээр, нэг хүн амь үрэгджээ.
Цагдаа нар тухайн дүүргийг бүслэн хаасан байна. Түймрийг унтараахад нисдэг тэргүүдийг дайчлажээ. Зочид буудлын дээд хэсгийн галыг унтарааж чадсан ч доод давхарууд шатсаар байна.
Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
2015 оны хоёрдугаар сарын 21-нд Дубаид дэлхийн хамгийн өндөр орон сууцны байшингуудын нэг болох “Бамбар” гэдэг байшинд гал гарч байсан юм.
эх сурвалж: bataar.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна