Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын тоглосон “Оддын дайн” цувралын “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кино нээлтээ хийгээд 12 өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олжээ. Тус бүтээл дэлхийн 35 улсад нээлтээ хийсэн бөгөөд зөвхөн АНУ болон Канадын кино зах зээлээс 544.5 сая ам.долларын ашиг олсон байна.
“Оддын дайн” киноны долоодугаар анги АНУ, Их Британи, Герман, Австралийн кино чартуудыг тэргүүлээд байна. Зөвхөн Зул сарын баяраар тус кино 135 сая ам.долларын ашиг олжээ.
Энэхүү уран бүтээл “Юрийн Галавын ертөнц” киноны амжилтыг эвдсэнээс гадна жүжигчин Вин Дизель, Пол Уолкерийн тоглосон “Галзуу хурд” киноны өмнө бичигдэхээр болжээ. “Галзуу хурд” кино нэг тэрбумын ашиг олсон билээ.
Кино шүүмжлэгчид “Оддын дайн” киног гурван тэрбумын ашиг олох магадлалтай хэмээн бичиж эхэлжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна