Мээдээгийн гэнэтийн бэлэг


“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ энэ шинэ жилээр фенүүддээ гэнэтийн бэлгээ задлаад байгаа билээ. Тэрээр “Чамд хэлье” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо өлгийдөн авсан бөгөөд баярын өмнө найз нөхдөд, сонсогчиддоо ийнхүү бэлэг болгон тарааж байгаа гэсэн шүү.

 

Харин манай гэрэл зурагчин түүнтэй өнгөрсөн ням гарагт Шангрилла зочид буудалд болсон “Харшийн сүлд модны наадам”-д таарсан юм. Тэрээр хамтлагийнхаа ахлагчийн санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дэмжин оролцохоор их л бэлтгэлтэй ирж байхтай ийнхүү таарсан юм. Сониноос Мээдээ сүүлийн үед фитнессээр хичээллэн жин хаяж сахал тавьсан нь түүнд зохисон гэж “ванлий”.