Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг саяхан үрийн зулай үнэрлэжээ. Гучин насны босго хэдийнэ давсан авьяаслаг сайхан бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд олон ч эрсийн зүрхийг шархлуулан, гэр бүлийн амьдрал зохиох гэж яаралгүй явсан. Дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг талын дүр бүтээдэг түүний талаар элдэв таагүй яриа цөөнгүй тархаж, үзэгч фэнүүд нь хүртэл “муу нэр” зүүлгэсээр өдийг хүрсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
Үүнтэй зэрэгцэн сенсааци тарьсан нүцгэн зургууд, бардам ярилцлагуудаараа олны гайхлыг төрүүлж чаддаг жүжигчин бүсгүй маань “Хэзээ нэгэн цагт би айл гэрийн эзэгтэй, үр хүүхдийн ээж болно. Тэр үед залуу цагийнхаа гоо сайхныг мөнхөлсөн нүцгэн зургуудаа хараад дурсаж суух ч юм билүү. Хөгширсөн хойноо хөхөө гаргасан хувцас өмсөлтэй биш” хэмээн элдэв хэл амыг үл ойшоож суусан. Тэгвэл одоо жинхэнэ гэр бүлийн эзэгтэй, үр хүүхдийн ээж болоод байгаа Г.Отгонцэцэгийн хувьд энэ мэт “муу нэр”-нээсээ хэдийнэ салжээ. "Орхидос" киноны хойт ээжийн дүрээрээ бараг л овоглогдох шахсан үе ард хоцорчээ.
“Одонгийн хүүхэд” гэж өөрийгөө тодорхойлж, ээждээ эрхлэнхэн дур зоргоороо амьдарч ирсэн томоогүй зангаа ч аль эрт гээж, хөл хүндтэй болсноосоо хойш олны нүднээс далд амьдарч эхэлсэн бололтой. Тиймдээ ч, бяцхан үрийнхээ талаар дөнгөж саяхан ам нээж жаргалтай амьдралынхаа нэгэн агшныг ийн харуулжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна