Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Капитал банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 14 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэдэг.
Эл хэргийн сэжигтэнг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын алба хаагчид хамтран ажиллаж байгаа юм байна.
Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор цагдаа нарт баригдаагүй байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас дээрмийн хэрэг гарах үед Капитал банкинд ажиллаж байсан ажилтнуудаас гэмт хэрэгтний талаарх мэдүүлгийг авчээ. Ажилтнууд цагдаа нарт “Цөөн хэдэн үйлчлүүлэгчтэйгээр банк хэвийн үйл ажиллагаа явуулж байтал гэнэт баг өмссөн этгээд ороод ирсэн. Буу гаргаж ирэн “Газар хэвт. Босох юм бол буудна шүү гэж хаширгасан” гэж мэдүүлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна