Эмэгтэй гишүүдийн шинэ жилийн гоёл шүүмжлэл дагуулав


Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж, 2015 оны ажлаа дүгнэжээ. Шинэ жилийн цэнгүүн “Их тэнгэр цогцолбор”-т болсон бөгөөд энэ үеэр эмэгтэй гишүүд хэрхэн гоёж ирснээ цахим хуудастаа сонирхуулжээ. Тэдний гоёлыг цахим сүлжээн дэх олон нийтээс шүүмжлэл дагуулс аар байгаа юм. Цахим сүлжээнд алдартай цэнхэр үст Цэрэн “Манай бүсгүйчүүлд бүгдэд нь стилист хэрэгтэй байна.

 

Баянсэлэнгийн даашинз хүчтэй харагдана, гэхдээ үс налмайгаад нэг л биш. Оюунгэрэл эмэгтэйлэгч дэндүү хямдхан харагдана. Борчуудаас гаралтай би мөнгө хэмнэсэн гэж л битгий яриарай. Эрдэнэчимэг уул нь хамгийн чамин хувцасладаг ч энд донжоо олсонгүй. Уянгын титэмийн санаа хөөрхөнч улс төрч эмэгтэйд зохихгүй. Оюунхорол гишүүний эрэмгий тал бүх л юманд дийлчих юм. Одонтуяа гишүүний урт ягаан хормой унжралдаад их явцгүй харагдуулж байна. Сарантуяа хэт баригдмал ч энүүхэндээ донжоо тааруулж, 2 гараа нуусан нь их зөв.

 

Энүүхэндээ хэлэхэд та нар минь имиж макертэй болоо! Улс төрч бүсгүйчүүдийн алдаа оноог хэлдэг засдаг мэргэжлийн хүмүүс цаана чинь байдаг юм. Хувь хүн болгон өөрийн онцлогтой ч олон нийтийн төлөө явж буй та бүхэн өөрсдийгөө зөвөөр илэрхийл. Энэ зураг чинь ч гэсэн та бүхний гадаад, дотоод дахь Пи Ар юм шүү дээ. Эндээс харахад бүгд жингийн жаахаан жаахан илүүдэлтэй байна, тиймээс хувцас нь тиймэрхүү зохицгоож.

 

Жич : өөрөө олигтой юм шиг гээд намайг хэмлэв. Би улс орныг тэргүүлэх эмэгтэй биш. Эднийгээ хайрласандаа хэллээ” хэмээн постолсон бөгөөд олонх хүмүүм түүний талд байлаа.