Монголын загварын хамгийн отгон агентлаг болох "Gloria"-гийн захирал, загвар өмсөгч М.Наранмандах хэмээх даруухан бүсгүй бий. Загварын шоу, миссийн тэмцээнүүдэд багагүй өндөр амжилт гаргаж явсан түүнийг “Нуугдмал сувд” гэж мэргэжлийн хүрээнийхэн нь өндрөөр үнэлдэг юм билээ. Нэлээд олон жилийг загварын тайзан дээр өнгөрүүлсэн тэрбээр төдийлөн олны анхаарлыг татаад байх дургүй учраас ийнхүү хаалттай нэгэн гэж хэлүүлэхэд хүргэсэн болов уу.
Харин сүүлийн жилүүдэд илүүтэй “гялалзах” болсон М.Наранмандах топ модель О.Уянгатай хамтран “Gloria” агентлагаа үүсгэн байгуулж, тун ч амжилттай яваа. Чинээлэг эрхмүүдтэй нэр холбогддог “бичигдээгүй хууль”-ийг зөрчиж, энгийн даруухан амьдрахыг эрхэмлэж явдаг гэх модель бүсгүйн хувьд бяцхан хүүгээ өсгөж бойжуулан ихэд аз жаргалтай байдгаа нуудаггүй.
Гэвч өдийг хүртэл эр нөхрийнхөө талаар ам нээгээгүй түүний хувийн амьдралын нууцыг тоотой хэдхэн найзууд нь л мэддэг гэсэн шүү. Юутай ч, өөрийн гэсэн загварын агентлагтай болсон шилдэг моделиудын цувааг амжилттай үргэлжлүүлж буй М.Наранмандах саяхан нүцгэн зургуудаа олонд дэлгэж шуугиан тариад амжлаа.







Б.СОДОН
PHOTONEWS.MN
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна