Зам тээврийн сайд М.Зоригт сүүлийн үед хийсэн ажлаараа биш хэнэггүй зангаараа олны анхаарлыг ихээхэн татдаг болсон. Өрөөндөө орсон хэнийг ч зүгээр гаргахгүй зургийг нь авч шоглож, жиргэж суудаг тэрээр ирэх онд сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ нутгийнхандаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр "Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтоо суусан.
Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон. Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байна.
Миний хувьд ирэх оноос улс төрөөс ангид амьдрах хүсэлтэй байгаа" гэжээ. Тэрбээр ач охиноо асраад өвөөгийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ гэрэл зураг авах ажлаа үргэлжлүүлэн хийх аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна