“Эхлэл” хэмээх кинонд хүн зүүдээ удирдан, хүссэнээрээ өөрчилж болдог тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш юм. Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь заримдаа зүүдээ удирдаж чаддаг гэж хариулжээ. Зүүдээ ойлгож, мэдрэх нь хүн болгоны чаддаг зүйл биш боловч ийм боломж байдаг гэж Берклийн шашны сургуулийн доктор Келли Балкелей ярьж байна. Ялангуяа хар дарж зүүдлэхдээ хүн өөртөө “Энэ бол зөвхөн зүүд” гэж хэлж байх нь зүүднээсээ сэрэхэд тусална гэж тэрбээр зөвлөж байна. Зүүдэлж байгаагаа хүн өөрөө мэдрэх нь хамгийн чухал бөгөөд ийм аргаар хар дарсан зүүднээсээ сэрж болох гэнэ.
Хүн болгон зүүдэлдэг ч зүүднийхээ тухай маш бага мэддэг. Зүүд хаанаас бий болдог, хүн яагаад зүүд зүүдэлдэг, зүүд юу зөгнөдөг юм бол? Бид зүүдээ удирдаж, тайлж чадах болов уу? Бид танд зүүд тайлагчын зүүдний талаарх зарим баримтаас хүргэж байна. Нойрсохоосоо өмнө уншаарай.
Танд сэрж чадамгүй сайхан зүүд зүүдэлж сэрээд, дахин зүүдэлмээр санагдаж байсан үе бий юу ? Мэдээж танд ийм зүйл тохиолдож байсан нь гарцаагүй. Ийм зүүдний дараа та хөдөлгөөнгүй хэвтээд, хэсэг зуур зүүд, бодит ертөнц хоёрын аль нь болохыг ялгах гэж оролдоно. Зүүдээ санахын тулд сэрсэн байрлалдаа хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Хэрэв хөдөлчихвөл хэдхэн хоромын өмнө зүүдэлж байсан зүүд сарниж орхино.
Буудуулж байна гэж зүүдлэх:
Буу тулгуулж байгаагаар зүүдлэх нь ямар нэгэн зүйлтэй улаан нүүрээрээ тулгарахыг зөгнөдөг.
Шүд унаж байгаагаар зүүдлэх:
Хүмүүсийн байнга хар дардаг зүүд. Шүд дур татам байдлыг илтгэдэг. Тиймээс шүд унаж байна гэж зүүдлэх нь хөгшрөлттэй холбоотой айдсыг харуулж байдаг. Зүүд тайлагчид цэвэршиж буй эмэгтэйчүүд ийм зүүд зүүдлэх нь олонтаа байдгийг нотолсон юм. Тэгэхээр шүдтэй холбоотой зүүд нь хөгшрөлт болон гадаад төрхөндөө сэтгэл дундуур байгаагын илэрхийлэл юм.
Түгжигдэж байна гэж зүүдлэх:
“Хавханд орсон, гарах гарцгүй болсон байна гэж зүүдлэх нь ажил, амжилт, болон хайр дурлалын харилцаанд аргагүй байдалд орсныг илтгэнэ. Эсвэл амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай хэмнэлд орж, энэ байдлаасаа залхсаныг илтгэдэг.
Живж байна гэж зүүдлэх:
Ийм зүүд нь таныг сэтгэл хөдлөлдөө бүрэн автсаныг илтгэнэ. Хойш тавьсан ажлууд чинь овоорч, та ажилдаа дарагдаж магад. Та ухаангүй бодолдоо автан болчимгүй алхам хийж мэднэ. Тиймээс аливаа зүйлд хянуур, болгоомжтой хандаарай. Хэрэв живж үхэж байна гэж зүүдэлвэл сэтгэл хөдлөлөө захирах хэцүүг харуулж байгаа хэрэг. Харин живж үхэхээ шахвал та үймээн самуунаас мултарч чадна.
Үхэл:
Өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх нь айдас түгшүүр, сэтгэл зовинолыг илэрхийлдэг. Хэрэв танд санаа зовох зүйл байхгүй бол үүнийг эерэгээр хүлээн ав. Өөрийнхөө үхлийг харах нь амьдралд гарах томоохон өөрчлөлтийг зөгнөдөг. Нөгөө талаар ийм зүүд хагацал, өвчин, урвалтыг илэрхийлдэг.
Хөөгдөж байна гэж зүүдлэх:
Ийм зүүд нь давшгүй даваа, хүнд бэрх нөхцөл байдалд орохоос зайлсхийсэн далд ухамсрын илэрхийлэл юм. Түүнээс гадна ийм зүүд аюул занал зөгнөдөг. Ялангуяа араатан амьтанд хөөгдөж байгаагаар зүүдлэх нь гэнэтийн уур хилэнг илэрхийлнэ. Мөн нөгөө талаар хэрүүл маргаанаас хол байх хүсэлтэй холбоотой.
Машин жолоогоо алдах:
Амьдралд чинь ямар нэгэн саад учрахыг зөгнөж байна. Таны амьдрал дээсэн дөрөөн дээр ирж, та томоохон өөрчлөлттэй тулгарна. Хэрэв машины ард хэн ч байхгүйгээр зүүдэлвэл өнгөрүүлсэн амьдралаа эргэн харах цаг болсныг харуулж байна. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг ирнэ.
Ертөнцийн сүйрэл:
Ертөнцийн төгсгөлийг зүүдэндээ харах нь сэтгэлийн хямралыг илэрхийлж байна. Та маш ээдрээтэй нөхцөл байдалд орж, арчаагүй, сул дорой гэдгээ мэдэрнэ.
Амьсгалж чадахгүй байх:
Ийм зүүд нь сэтгэлийн дарамт, улигт бодлыг илэрхийлнэ. Мөн астматай хүмүүс ийм зүүд зүүдлэх нь олонтаа байдаг.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна