Хакухо М.Даваажаргал гаргасан амжлтаараа Гиннест бүртгүүлжээ


Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэж, өөртөө багтаадаг Гиннесийн номынхон Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын 34 башёд босоо байж түрүүлсэн бахдам амжилтыг албан ёсоор бүртгэж авсан байна. 

Одоогоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 35 удаа түрүүлээд байгаа бөгөөд 40-өөс дээш удаа түрүүлэх зорилгыг өмнөө тавин хичээж барилдана гэж ам алдсан билээ.