“Оддын дайн” цувралын шинэ анги “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” кино өнгөрсөн баасан гаригт олон улсад нээлтээ хийсэн юм. Тэгвэл шинэ цуврал нээлтээ хийгээд хэдхэн өдрийн дотор Америкийн “Box Office”-ийн дээд амжилтыг эвджээ.
“Оддын дайн” кино энэ оны зургаадугаар сард нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 208 сая ам.долларын ашиг олсон “Юрийн Галавын ертөнц” киноны амжилтыг эвдсэн байна. Энэ сарын 18-наас эхлэн Америк, Канадын кино театруудаар гарч эхэлсэн тус бүтээл одоогоор 248 сая ам.долларын ашиг олжээ. Түүнчлэн бусад улсын зах зээлээс нийт 525 сая ам.долларын ашиг олж тэргүүлсээр байгаа аж.
Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын гол дүрд нь тоглосон “Оддын дайн” кино 1977 оны тавдугаар сард эхний ангиа гаргаж, нийтдээ 775 сая ам.долларын ашиг олж байсан. Түүнээс хойш1980, 1983, 1999 онд цувралын шинэ ангиуд нээлтээ хийсэн юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна