Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.
Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.
Сүүлийн үед Хонг Конг улсад гармоны өөрчлөлтийн буюу хүйсээ солиулж эмэгтэй болох хагалгаа, эмчилгээ хийлгэж байгаа ба эмчилгээ нь ч үр дүнгээ сайн өгч байгаа бололтой. Өөрийн цахим хуудсандаа "хөх"-өө ил гаргасан нүцгэн зургаа дэлгэсэн нь олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа бололтой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна