“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаяр “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр шагнуулахаар болов. Өнөөдөр “Сайдын 100 өдөр нээлттэй өлөрлөг Барилга хөгжлийн ордонд болж байна.
Харин өдөрлөгийн үеэр Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ "Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч А.Отгонбаярт Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан юм.
Гэтэл яг шагнал гардуулах ёслолын үеэр А.Отгонбаяр зугтаад одсон байна. Тэр нь ч аргагүй биз. Барилгын салбарт олон жил ажиллаж, нойр хоолоо умартан байж зүтгэсэн салбарын тэргүүнүүдэд олгодог шагналыг шоунд оролцсоныхоо төлөө авах нь ичгэвтэр байсан биз.
Ямартай ч З.Баянсэлэнгийн сайд болж, салбарын дуучнаа шагнах хүсэл талаар болов.
Харин энэ талаар салбарын ажилтнаас тодруулахад "А.Отгонбаяр уг нь ирсэн байсан ч шагнал гардуулах үеэр алга болчихлоо. Яагаад шагналаа аваагүйг мэдэхгүй байна" гэв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна