“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хурал өнөөдөр болсон юм.
Шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хурлын хариу дөнгөж сая гарчээ. Ингээд шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр болсон байна.
Л.Гансүх нарын энэ удаагийн шүүх хурлын үеэр Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй олон зүйл болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь нэг шүүгч энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар нэг шүүгч тусгай санал өгчээ.
Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлсэн юм. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна