Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих зорилготой Монголын Сайтын Холбоо нь хоёр жилд нэг удаа “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу зах зээлд тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил “WEB AWARDS-2015” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМД 14 НОМИНАЦИД Үндэсний шилдэг сайтуудыг тодруулахын зэрэгцээ МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ОНЦЛОХ ХОЁР
Сайтуудын номинациуд:
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ЦОМ
ВИРУС АНТИ ШАГНАЛ
Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд:
Шалгаруулах журам:
Дээрх номинацид нэр дэвшихдээ сайтын танилцуулга, үйл ажиллагааны талаарх тайлан, тухайн байгууллагын удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан хүсэлтийн хамтаар дугтуйнд хийн битүүмжилж, МОСАХ-ны ажлын албанд хүлээлгэн өгнө. Гишүүн сайтуудаас ирүүлсэн хүсэлт материалуудыг МОСАХ-ны Удирдах зөвлөлийн 21 гишүүд болон Хяналтын зөвлөлийн дарга, дэд дарга нарын 23 хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах комисс хүлээн авч, сайтуудаас ирүүлсэн хүсэлтийг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Номинаци тус бүрд шалгуур хангасан 5 шилдэг сайтыг нэр дэвшүүлэн тэднээс нэг сайтыг шилдгээр шалгаруулан “WEB AWARDS 2015” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олон нийтэд зарлан цом, өргөмжлөл гардуулна.
Авардсын ялагчдыг тодруулах хугацаа:
“WEB AWARDS- 2015”–ийн номинациудад нэр дэвших тухай сайтуудын хүсэлт, үйл ажиллагааны тодорхойлолт, тайланг 2015 оны 12-р сарын 15-наас 25-ны хооронд хүлээн авч, 12-р сарын 28-ны өдөр Монголын Сайтын Холбооны удирдах зөвлөлөөс ялагчийг тодруулна.
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА
Харилцах утас: 88084523, 99008778
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна