“Marshall Creative Agency” студийн энэ долоо хоногт бэлтгэсэн кино ертөнцтэй холбоотойматериалыг хүлээн авч сонирхоно уу!
Хэдхэн хоногийн дараа 2015 оныг үдэж, шинэ оныг угтан авах гэж байна. Тэгвэл 2016 он кино сонирхогчид тэр дундаа Холливүүдын кино фэнүүдийн хувьд жинхэнэ сонирхолтой жил болох нь. Бокс оффисын жинхэнэ мангасуудын шинэ ангиуд дэлгэцэнд гарахаар бэлэн болжээ. Ингээд та бүхэнд 2016 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэж байгаа кинонуудын жагсаалтыг дэлгэрэнгүйгээр хүргэе.
Batman v Superman: Dawn of Justice

Уг кино нь Бетмэн болон Супермений хамтрах 5 киноны эхний анги болон гарж байгаа. Хэрэв та бүхэн санаж байгаа бол “Justice League”-ийн эхний анги гэсэн үг. Тэр ч утгаараа энэ анги дээр Wonder Women-ыг танилцуулах болно. DC Entertainment, Atlas Entertainment хамтран уг киног бүтээж байгаа бѳгѳѳд ерѳнхий компаниар Warner Bros. Pictures ажиллаж байгаа юм. Нийт 200 сая ам.доллараар бүтээж буй энэхүү кино нь 2016 оны 3 сарын 25-нд Америк дахь нээлтээ хийнэ.
Captain America: Civil War

Avengers: “Age of Ultron” киноны үйл явдлын үргэлжлэл уг кинонд гарах болно. Киноны зохиол бусад ангиасаа нилээд ѳвѳрмѳц. 2006 онд гарч байсан “Civil Wars” цувралын түүхээр энэ ангийг хийж байгаа бѳгѳѳд Ахмад Америкийн эсрэг дүр нь Тѳмѳр Хүн байх болно. Багын найз Бакаа аврахын тулд Ахмад Америк урвагч болох юм. Киноны зардлыг одоогоор зарлаагүй байгаа ч Ахмад Америк цувралын хамгийн ѳндѳр ѳртѳгтэй анги байх болно. Учир нь Тѳмѳр хүний бүтээж буй Роберт Довни Жуниор манай гаригийн хамгийн ѳндѳр цалинтай жүжигчдийн нэг бѳгѳѳд “Ѳшѳѳ авагчид” цуврал болон “Тѳмѳр хүн” цувралын нэг анги бүрээс 40 сая долларын цалин авдаг. Кино 2016 оны 3 сарын 6 нээлтээ хийх болно.
X-Men: Apocalypse

2014 онд дэлгэцнээ гарсан X-Men: “Days of Future Past” киноны үргэлжлэл хэлбэрээр уг киноны зохиолыг бичсэн. Дэлхий дээр тѳрсѳн анхны Мутант Апокалипс хэдэн мянган жилийн дараа эргэн сэрж дэлхий ертѳнцийг Мутантуудаас цэвэрлэх их дайныг эхлүүлэх болно. Киноны жүжигчдийн багт ѳѳрчлѳлт ороогүй. Эсрэг дүр Апокалипсын дүрийг дуучин жүжигчин Оскар Исаак бүтээхээр болсон. Кино 2016 оны 5 сарын 27нд нээлтээ хийх болно.
Zoolander 2

2001 онд эхний ангиа гаргаж байсан Zoolander киноны үргэлжлэл. Киноны голд дүрд Бен Стиллер, Овен Вилсон, Вилл Феррел, Пенелопе Круз нар тоглосон. Киноны зохиолч, найруулагчийн ажлыг жүжигчин Бен Стиллер хийсэн. Red Hour Productions, Paramount Pictures хамтран бүтээж буй уг кино 2016 оны 2 сарын 12-нд нээлтээ хийх болно.
Suicide Squad

болон Супермэний ертѳнцийн хамгийн хүчтэй хорон санаатнуудаар бүрдүүлсэн баг. 1956 оноос хойш тасралтгүй гарсан зурган номын үйл явдал дээр сэдэвлэн бүтээсэн ч киноны ерѳнхий зохиолын сэдвийг олонд ил гаргахгүйгээр нууж байгаа. Зохиолоос үл хамааран цуглуулсан жүжигчдийн баг нь үзэгчдийн анхаарлыг хангалттай татаж байгаа. Багийн ахлагчийн дүрийг Вилл Смит бүтээж байгаа бол Жокерийн дүрийг Оскарын шагналт Жаред Лето. Энэ цагийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг болох Маргот Робби, Харли Күйны дүрд тоглож байгаа, Бетмэний мѳнхийн дайсан Энчантрасын дүрийг супер модел Кара Дэлэвини, Жоел Киннаман, Жай Кортни гээд бокс оффисын жинхэнэ тэсрэх бѳмбѳгүүд энэ кинонд тоглох болно. Кино 2016 оны 4 сарын 5-нд нээлтээ хийх болно.
Gods of Egypt

Эртний Египтийн бурхдын домгоор бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй тэр тусмаа ойрын жилүүдэд энэ тѳрлийн том кино хийгдээгүй байсан. 2012 онд Summit Entertainment кино компани уг киноны тѳслийг хийж эхэлсэн бѳгѳѳд 2013 онд жүжигчдийн багаа бүрдүүлсэн. Жүжигчдийн багаас болж Египтүүд асар их эсэргүүцэл үзүүлсэн. Египтийн эртний бурхдын дүрд цагаан арьст жүжигчдийг тоглуулж байгаа нь бор арьст хүмүүсийг доромжилсон хэрэг гэж үзсэн юм. Ер нь Холливүүдийн кинонд дан цагаан арьст жүжигчдийг тоглуулдаг гэсэн маргаан сүүлийн жилүүдэд их гарах болсон. Киноны гол дүр Сэтийн дүрийг Жерард Батлер бүтээх болно. Нийт 140 сая долларын ѳртѳгтэй энэ кино Египтийн мартагдсан бурхдын соёлыг олон түмэнд сурталчлах нь гарцаагүй юм. Кино 2016 оны 2 сарын 26-нд нээлтээ хийнэ.
Deadpool

Холливүүдын сайхан залуу Райн Рэйнолдс, муухай царай, тэнэг хошигнолоороо алдартай Deadpool-ийн дүрд. Одоогоор уг киноноос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Марвел студийн эсрэг дүрийн баатраар хийж буй анхны кино. Ер нь Марвелийн ертѳнцийн хамгийн будлиантай баатар бол Deadpool. Анхандаа эсрэг талын дүрээр голцуу гарж байсан бол 2000 оноос эхлсэн муу сайнтай зэрэг тэмцэх болсон. Тэр бол сайн ч биш, муу ч биш залуу. Кино компани киног амжилтанд хүрнэ гэдэгт маш их итгэлтэй байгаа. Хэдийн дараагийн ангийн зохиолыг бичээд эхэлсэн. Кино 2016 оны 2 сарын 12-нд нээлтээ хийх болно.
Zootopia

2002 оноос хойш анх удаагаа Волт Диснэй студи нэг жилд 2 кино дэлгэцэнд гаргах байгаагийн хамгийн анхаарал татаж буй нь Zootopia юм. Танглед болон Болт киноны найруулагч Байрон Ховард. Нураагч Ралфын найруулагч Рич Мүүр нар уг киног хамтран найруулж байгаа Zootopia нь дан амьтдын амьдрах ертѳнцийн тухай инээдмийн кино. Киноны эхний трейлэрүүд үзэгчдээс тун эерэг сэтгэгдлийг цуглуулж байгаа. Кино 2016 оны 2 сарын 10-нд Францад нээх болно.
Now You See Me 2

Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна