Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн мянган хүүхдийг баярлуулж, улаан хивсээр алхуулах “Hero & Cool” харшийн сүлд модны наадам арванхоёрдугаар сарын 12-нд амжилттай болж өнгөрлөө.
Уг наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү дуучин Б.Анхбаяртай /A Cool/ хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогч хүүхэд бүрийн хэдийнэ хүсэн хүлээсэн сүлд модны баяр болж чадсан ажээ.
Харшийн наадмын үеэр мянган хүүхдэд гарын бэлэг гардуулж, урлаг соёлын тоглолтоор бэлэг барьсан байна. Наадмын гол зорилго нь амьдралын боломжоос шалтгаалан шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж чаддаггүй хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг болгон барьдгаараа онцлогтой юм. Мөн тус харшийн наадамд “Гэгээлэн” төвийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж, хамтдаа баярлалаа.
Энэхүү арга хэмжээг дэмжин Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Улаанбаатар Чуулган, “Либерал Хаус” бодлогын судалгааны хүрээлэн, “Грийн сити” ХХК, ТЕСО корпораци, “Цэнхэр гүзээлзгэнэ” болон “Жангар” хүүхдийн номын хамт олон болон “New EF Owners” клуб харшийн сүлд модны наадмыг дэмжин хамтран ажилласан байна.
А.Тамир
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна