Майли Сайрус нохойныхоо хумсыг будаж, олны дургүйцлийг хүргэжээ


Олны хайрыг татсан охины дүрээс “галзуу” гэмээр дүрд хувирсан дуучин Майли Сайрус шинэ содон бүхнийг хийж үзэхийг хүсдэг байх.

 

Түүний хамгийн сүүлийн үйлдэл сонсогчдынх нь уурыг хүргэсэн гэнэ. Тэрбээр нохойныхоо хумсыг будсан зургаа цахим орчинд тавьжээ.

 

Сайрусын амьтны хумсыг будсан нь хүмүүст огтхон ч таалагдсангүйгээр үл барам ширүүн шүүмжлэлд өртөөд байна.

 

“Хийх юмаа олж ядсан” гэдэг шиг нохойны хумсыг будсан дуучинг хүмүүс ихэд буруушааж байна.

 

Түүнийг амьтан тамлагч, харгислагч зэргээр дуудаж, хөөрхий нохойг өрөвдөж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлүүд ихээр иржээ.