Модель О.Ариунзул дахин хөл хүнд болох гэнэ


Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг аргагүй сайхан тохирсон хосууд хэмээн үнэлэх хүн олон байдаг.

Нөхрийнхөө төрсөн өдрөөр буюу өнгөрсөн 7 дугаар сарын нэгэнд  модель бүсгүй маань хүү төрүүлж, дуучин залууг магнайг нь хагартал баярлуулсан.

 

Гэхдээ О.Ариунзулын нөхрөө баярлуулах энэхүү “үүрэг” дуусаагүй бололтой.

 

Учир нь Б.Амархүү өөрөө айлын ганц болоод ч тэр үү, хамгийн багадаа л гурван хүүхэдтэй болохыг мөрөөддөг гэнэ. Тэрбээр энэ тухайгаа нэгэн нэвтрүүлгийн үеэр ам алдсан аж. Харин энэ 2 хосын талаар олны дунд аль хэдийн бор шувуу нисч эхэлсэн ба тун удахгүй дахин хөл хүнд болох нь хэмээх болсон гэнэ.